最初の196行です。
Газар.
Гал.
Агаар.
Ус.
Зөвхөн Аватар л бүх дөрвөн элементийг сурч,
дэлхийд тэнцвэрийг тогтоож чадна.
Дэлхий шинэ эрин үед шилжлээ.
Тэгш давхцал өмнө нь хэзээ ч болж байгаагүй
энергийн шилжилт хийв.
Хоёр долоо хоногийн дараа ч
Бүгд Найрамдах Хот Корра болон
Унаваатүгийн домогт тулааны хохирлыг сэргээсэн хэвээр.
Ороонго хаа сайгүй урган,
зэрлэг газар бий болгож,
сүнснүүд үүнийг нь гэрээ болгон авав.
Бидний хотыг өөр ямар өөрчлөлт хүлээж байгаа бол?
Эргээд ир, Бүм-Жу.
Миний чамд хийсэн цамцыг өмсмөөргүй байвал,
зүгээр дээ.
Намайг уурласанд уучлаарай.
Бүм-Жу, би модноос унах нь байна.
Одоо доошилж болох уу?
Бүм-Жу, туслаач?
Хар даа!
Би агаарын шид ашиглаж байна.
Хөөх, их өвдөж байна шүү.
Бид хэзээ энэ ороонгыг цэвэрлэж дуусна аа?
Ойлгохгүй байна!
Ваатүг ялж чадсан мөртлөө энэ тэнэг ороонгыг чадахгүй хэрэг үү?
Чи учрыг нь олно доо.
Яагаад байхгүй болгох гээд байгаа юм?
Та дэлхийг өөрчилсөн.
Бид дахин сүнснүүдтэй холбогдсон.
Зэрлэг байгаль бол тэдний гэр.
Энд амьдардаг байсан хүмүүс
чам шиг ингэж догдлоогүй л болов уу.
Хэвлэл мэдээлэл дээр очиж тэдэнд
ороонгын учрыг олох арга олоогүй гэж хэлэхээс.
Зугаатай байх биз.
Ноён Ерөнхийлөгч өө,
таны сонгуулийн санал бараг Аватартай
адилхан доогуур болсонд санаа зовж байна уу?
Өнөөдрийн сонин уншсан уу?
"Райк-өө-үгүй ээ. Санал асуулга, Прэз төлөвлөгөө" гэсэн байна лээ.
Хэвлэл мэдээл дээр гарсан дайралтад би санаа зовохгүй байна.
Бусад иргэдийн адил надад ч мөн энэ гамшиг нүүрлэж байна.
Миний ажлын байр дундуур мод нэвт ургачихсан.
Намайг үүнийг шийдэхээр чадах бүхнээ
хийхгүй байгаа гэж бодоо юу?
- Дахиад хэдхэн асуулт! - Аватар Корра!
Уналакийн эсрэг хэрхэн тулалдсандаа харамсаж байна уу?
Яагаад Бүгд Найрамдах Хотыг сүнстэй нэгдүүлэхээр
хүчлээд байгаа юм бэ?
Сонс, би тэдгээр ороонгыг шийдэж болох
бүх зүйлийг оролдож байна, гэхдээ...
- Яагаад шийдэж чадахгүй байгаа юм? - Ороонго энд үлдэх юм уу?
Энэ шинэ дэлхийн дэг журмын чинь нэг хэсэг үү?
Сонс!
Тэгш давхцал хэдхэн долоо хоногийн өмнө болсон.
Бүх зүйлийг эргэж хэвийн болгоход
надад жаахан л хугацаа хэрэгтэй.
Аватар биднийг хэцүү нөхцөл байдалд оруулсан,
- гэхдээ миний захиргаа... - Өө?!
Намайг уучлаарай.
Би дэлхийг сүйрүүлэх гэж байсан
аварга хорон мангастай тулалдаж,
та нарыг хэцүү нөхцөлд оруулчхаа юу?
Таны захиргаа үүнийг шийдчих байсан биз!
Хангалттай! Өөр асуулт байхгүй!
Энэ бол гамшиг.
Зүгээр дээ. Бид арга олно.
Хэлэхэд ч амархан л даа.
Чамд санал асуулга өгөөгүй шүү дээ.
8 хувийн санал?
Тэд хэнээс гуйгаад байгаа юм?
Битгий хүндээр хүлээж ав.
Хүмүүс уурлачихсан байгаа хэрэг.
Би тэднийг буруутгаагүй.
Би үүнийг шийдэж чаддаг байх хэрэгтэй.
Би бол Аватар.
Чи юу болсонд ч итгэхгүй дээ.
Аав чинь хаана байна?
Аав!
Яасан бэ? Юу болсон?
Хамгийн гайхалтай, гайхамшигтай, итгэмээргүй зүйл боллоо.
Тэгэхээр, Бүм-Жу бид хоёр жаахан маргалдаад.
Би түүнд цамц хийсэн, түүнд таалагдаагүй.
Тийм ч онц болоогүй л дээ,
гэхдээ миний анхны юм нэхэх оролдлого байсан юм.
Тэгээд би жаахан шархалчихсан.
Инээдтэй юм.
Оройн хоолны цаг, хүмүүс ээ.
Үгүй ээ! Үүнийг харж бай.
Би агаарын шид ашиглаж чадна!
Тийм ээ, хүлээж бай. Тоглоом ч үгүй би чадаж байсан.
Байзнаарай, би зүгээр л...
Магадгүй би ингэвэл...
Үгүй ээ.
Би хийж чадахгүй байна.
Ширээний эргэн тойронд битгий гараа савчаад бай.
Хөгжилтэй байхаа больчихлоо.
Тоглоом биш шүү.
Тэр яачхаа вэ?
Бүми өөрийгөө агаарын шид ашиглаж чадсан гэсэн ч, одоо чадахгүй байна.
Бас тэр юм нэхэхдээ сайн биш юм байна лээ.
Надад энэ гэр бүлийн хэсэг байх таалагдаж байна.
Ааштай аав, солиотой авга ах гээд л.
Дэглүүлсэн ээж, галзуу хүүхдүүд.
- Гайхалтай. - Мако хаана байна?
Бодлогоширсон өсвөр насны жаалыг хэлж байна уу?
Тэр цагдаагийн хэлтэс дээр байгаа.
Одоо ч уу?
Тэнзин биднийг гэртээ урьсан гэж хэлсэн л дээ,
бидний гэр ороонгын амьдрах орчин болчихсон юм хойно.
Гэхдээ тэр ажилдаа анхаарах хэрэгтэй байна гэсэн.
Өө! Сая харсан уу?
Амны цаас хөдлөх шиг боллоо.
Чи үлээчихлээ шүү дээ.
Хүлээ!
Амь нас минь эрсдэлд орсон үед л ашиглаж чаддаг байх.
Боүлин, над руу том бул чулуу шидээд аль.
Үгүй ээ, би сайхан санаа гэж бодохгүй байна.
Том бул чулуу шидэх гэж байгаа бол
гадаа л тэгж үзээрэй.
Хэн ч том бул чулуу шидэхгүй!
Шалавлаарай, авга ах Бүми!
Хэлсэн шүү дээ!
Итгэмээргүй юм аа.
Үнэхээр агаарын шидтэн болчхож.
Ээжид хэлэх хүртэл хүлээж бай. Тэр ч баярлана даа.
Цагдаа.
Тэр яасан гэнэ ээ? Тайвшир.
За, би очиж байна.
Хэн энэ бүгдийг ингэчхээ вэ?
Миний ах. Тэр удирдлагаас гарчихсан!
За, надад юу болсныг хэлээд өг.
Бид номын тухай маргалдаж байсан,
Да над руу хашхичиж гарсан,
тэгээд гэнэт юмс хөөрөөд эхэлсэн!
Тэр яг л шуурга шиг зүйл үүсгэж байсан...
Яг ямархуу?
Яг л агаарын шид шиг.
Эрхэм ээ... ийм байх боломжгүй.
Энэ дэлхийд тавхан л агаарын шидтэн байдаг,
бас ах чинь тэдний нэг биш.
Би юу харснаа мэдэж байна.
Тэр бүүр гайхчихсан, "Надад юу болоод байна аа?" гээд л байсан.
Тэгээд тэр арын өрөө рүү гүйж ороод
өөрийгөө цоожилчихсон.
Цагдаа. Хаалгаа нээ.
Цаашаа яв!
Наанаасаа гар, эсвэл би хаалгыг чинь цөм өшиглөлөө.
Нэг...
Хоёр...
Намайг үнэхээр уучлаарай!
Хэлсэн шүү дээ! Агаарын шид!
Би ойлгож өгөхгүй байна аа!
Тэгш давхцлын үеэр сүнсний ертөнцөд
байсан нь түүнийг шидийн хүчтэй
болгосон гэж бодож байна уу?
Боломжтой гэж бодож байна.
Магадгүй авга ах Бүми хожуу дэлбээлэгч байх.
Надад сүүлийн үед аура чинь өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдээд байгаа.
Тэгээд надад хэлээгүй гэж үү?
Үл үзэгдэх мангас сүнсний дайралт уу?
Лин! Чи ч үүнд итгэхгүй дээ.
Бүми агаарын шидтэн болчихсон.
Ганцхан түүнийг биш гэж эмээж байна.
Юу?
Би өнгөрсөн шөнө
нэгэн залуу гэнэт агаарын шид ашиглаад эхэлсэн гэх дуудлага авсан.
Дахиад ч байгаа гэх гээ юу? Тэр одоо хаана байна?
Тэр... над руу хаалга цөм цохиод зугтчихсан.
Одоогоор үүнийг бүх цагдаад мэдэгдсэн байгаа.
Байз, түүнийг хайхад чинь тусалъя.
Хаанаас эхлэх вэ?
Өө, тэр нөгөө, чи...
Чи үүнийг цагдаа нарт даатгах хэрэгтэй.
Энэ бол... цагдаагийн асуудал.
Нөгөө... албан ёсны.
Ойлголоо.
Чи яаж байна даа?
Цагдаагийн хэлтэс дээр унтаж байснаас
энд ирээд унтахад нээлттэй шүү дээ.
Үгүй дээ, би зүгээр.
Би одоо... явах хэрэгтэй байна.
Тэгэхээр!
Ажилдаа эргэж орлоо...
Хатагтай нар аа.
Үнэхээр догдлууштай юм аа!
Хотын шинэ агаарын шидтэнүүд?
Бид Макогоос урьтаж түүнийг олж чадна гэж мөрийцье.
Намайг үүндээ сайн биш гэдгийг мэднэ биз дээ?
Чи бол Аватар, бүх элементийн мастер.
Яаж жолоо барихыг мэдэж байх ёстой.
Их тайвшруулдаг шүү.
No comments yet. Be the first to leave one.