The Legend of Korra

The Legend of Korra

Download Mongolian Untertitel

Staffel 1

Release Info

The Legend of Korra S1 mongolia
Ein Kommentar von serpent_01

Tags

other
Veröffentlicht am: 2022-02-18
Downloads: 89
Hörgeschädigt: No

Mongolian Untertitel-Vorschau

Die ersten 155 Zeilen.

Гал.

Агаар.

Ус.

Намайг жаахан байхад, аав минь болох Аватар Аанг

надад найзуудынхаа хамтаар хэрхэн

зуун жилийн дайныг баатарлагаар зогсоосноо ярьж өгдөг байлаа.

Аватар Аанг болон Галын Ноёнтон Зүко хоёр Галын колони улсуудыг

Бүгд Найрамдах Нэгдсэн Улс болгон

дэлхий даяарх шидтэнүүд болон энгийн хүмүүс хамтдаа

цэцэглэн хөгжиж, эв найрамдалтай амьдрах энх тайван нийгмийг бүтээсэн юм.

Тэд энэ гайхалтай газрын нийслэлийг, Бүгд Найрамдах Хот хэмээсэн.

Аватар Аанг амьд байсан хугацаандаа маш олон гайхамшигтай зүйлсийг хийсэн.

Гэвч харамсалтай нь, тэр мөнх бусыг үзүүлэв.

Улирал солигдох мөчлөгийн адил, Аватарын мөчлөг ч бас шинээр эхэллээ.

1-р боть: Агаар 1-р анги: Бүгд Найрамдах Хотод тавтай морил

Цагаан Лянхуа гэр бүл дээр минь айлчилж бидэнд хүндэтгэл үзүүллээ.

Баярлалаа.

Тавтай морил.

Бид нэхэмжлэлийн дагуу энд болон Хойд усны овогт маш олон шалгалт хийлээ.

Бүгд худлаа мэдүүлэг болж таарсан.

Тэгвэл таны эрэн хайгуул энд хүрээд өндөрлөж байна.

Юу таны охиныг мөн гэж бодогдуулах болов?

Корра, наашаа хүрээд ирээрэй.

Би бол Аватар. Дасах л хэрэгтэй болж дээ.

Тэр ч хүчирхэг шүү.

Биеэ барих чадвар нь дутмаг.

Хөөе, бүгд яагаад сүүмгэр царайлчхаа вэ?

Баярлах ёстой шүү дээ!

Гурван элементийг сурчихсан, нэг л үлдлээ.

Чи хэтэрхий эрт баярлаад байна, Корра.

Бид чиний Галын шалгалтын хариуг ч шийдээгүй байгаа.

Чи жаахан охин байхаасаа л

биеийн хүчний тал дээрээ илүү байсан ч,

сүнслэг талаа тэр чигт нь хөсөр хаясан.

Аватар хүн хоёуланд нь сайн байх ёстой.

Яг ч хөсөр хаясан биш, надад зүгээр л амархан байдаггүй.

Тиймээс л би даруйхан Тэнзинтэй бэлтгэл хийж эхлэх хэрэгтэй.

Тэр бол Ноён Сүнслэг.

Түүнийг бэлэн гэж бодож байна уу, Мастер Катара?

Тийм ээ, түүнд хэрэгтэй зүйлийг нь зааж чадах хүн бол Тэнзин.

За яах вэ, Корра.

Агаарын шид сурч эхлэх цаг чинь боллоо.

Тийм ээ, эцэст нь нэг юм!

Нөгөө, надад итгэж байгаад маш их баярлалаа.

Нага, чи харах хэрэгтэй байсан юм.

Би хэдэн Галын шидтэнүүдийн өгзгийг өшиглөөд,

тэгээд тэнцчихсэн!

Тэнзин энд удахгүй ирнэ.

Нагатай хамт зугаалах гэж байна аа.

Зүгээр дээ, бид хол явахгүй гэм.

Нага, урагшаа! Миний охин мөн дөө!

Урагшаа, урагшаа, урагшаа!

Бид ирчихсэн үү, ирчихсэн үү?

Ирчихсэн үү? Ирчих шиг л боллоо.

Би мэдэх юм байна, үнэхээр танил юм аа. Бид ирчихсэн үү?

Ирчихсэн үү?

-Ирчихсэн гэж хэлээч! -Тийм ээ, Икки.

Сүүлийн 15 минутын турш хэлсэнчлэн,

бид эцэст нь ирлээ.

Сайн уу, ээж ээ.

Таныг харсандаа их баяртай байна.

Гуйя, туслаач.

Намайг тавь, жигтэй эмэгтэй минь!

Эмээ чинь шүү дээ, Милоү.

Та нарыгаа харах их сайхан байна.

Гран-Гран, би таны хуучны адал явдлуудын тухай уншсан.

Асуухыг үнэхээр их хүсэж байлаа.

Зүкогийн ээжид юу тохиолдсон юм бэ?

Тэгэхээр, Жинора, энэ бол гайхалтай түүх...

Гран-Гран, та хөгшин харагдах юм. Хэдтэй вэ, та?

Бас Өмнөд туйлд яагаад ийм хүйтэн юм?

Бүгдээрээ гал асаагаад, тойрч тэврэлдээд,

аймшгийн түүх ярьж, цасан хүн хийж болох уу?

Бас та цасан хүнийг шидээрээ хөдөлгөөд, бидний араас хөөлгөж болох уу?

Хөгжилтэй биш гэж үү, тийм үү?

Пэма, би тусалъя. Болгоомжтой гэм, болгоомжтой.

Намайг битгий ингээд бай. Жирэмсэн л болохоос, тусгүй хүн биш шүү.

Хүүхэд эрүүл саруул байна.

Ирээдүйд дахин нэг Агаарын шидтэн мэндлэх нь дээ.

Би өөр шигээ ганц хүүхэдтэй болох сон.

Эелдэг, миний нүүр лүү таван секунд тутам салхи үлээлгэдэггүй энгийн хүүхэд.

Ээж ээ, хар даа! Би бол цасны шидтэн!

Тэнзин болон нөгөөдүүл жаахан байхдаа ийм галзуу байсан уу?

Каяа, Бүми хоёр л ийм байсан,

харин Тэнзин үргэлж л нухацтай байдаг байсан.

Ээж ээ, боль доо.

Корра?

Хараач ээ, зөндөө том, хүчирхэг болчхож.

Мундаг залуу Аватар болсон байна шүү.

Мастер Тэнзин, таныг ирсэнд их баяртай байна. Би тэсэн ядан хүлээж байна.

Тийм ээ, нөгөө...

Чи угаасаа л түүнд хэлэх хэрэгтэй болно шүү дээ.

Айн, юу хэлнэ гэж?

Чи үлдэхгүй юм байна, тийм үү?

Үгүй гэж айж байна. Өнөө шөнөдөө л ирж байгаа юм.

Тэгээд би, буцаад Бүгд Найрамдах Хот руу буцна.

Гэхдээ, та энд нүүж ирэх ёстой. Та надад заах ёстой.

Намайг уучлаарай, Корра.

Агаарын шидийн бэлтгэл чинь хүлээх болж дээ.

Тэгээд, та заахад бэлэн болтлоо хэр удах юм бэ?

Долоо хоног? Нэг сар?

Илүү ч удаж магадгүй.

Ойлгохгүй байна.

Яагаад намайг хүлээлгэж байгаа юм?

Надад Бүгд Найрамдах Хотод хүлээсэн үүрэг бий. Би бол удирдагчдынх нь нэг.

Мөн тэндхийн нөхцөл байдал маш тогтворгүй байгаа.

Гэхдээ танд надад заах үүрэг ч бас бий.

Би лав өөр агаарын шидийн мастертай болмоор л байна,

гэхдээ та цорын ганц нь.

Бид нэгнээсээ хамааралтай.

Өөр арга байсан ч болоосой.

Байз, байгаа шүү дээ!

Та үлдэж чадахгүй юм бол,

би л Бүгд Найрамдах Хот руу тантай хамт явчихъя.

Төгс!

Яасан ч болохгүй!

Хот хэтэрхий аюултай.

Аватар Аанг бидэнд өөрийг чинь дөрвөн элементээ

сурах хугацаанд аюулгүй байлгахыг даалгасан.

Ойлгож байна аа, гэхдээ намайг энэ газарт хоригдогч шиг хорих нь

түүний хүсэж байсан зүйл биш байх.

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч,

чиний хотод очих зохистой цаг ирээгүй байна.

Мартаж үз.

Баяртай, Гран-Гран.

Үүги, еп еп.

Зугтахад таарсан шөнө байна, тийм үү?

Би явах хэрэгтэй.

Би Аватарын хувиар өөрийн замаа олох хэрэгтэй.

Би мэдэж байна даа.

Аангийн цаг дууссан.

Ах болон ихэнх найзууд минь одоо байхгүй болсон.

Чиний мөн танай үеийн дэлхийн энх тайван, тэнцвэрийг

нуруун дээрээ үүрэх цаг ирсэн.

Бас би чамайг гайхалтай Аватар болно гэж бодож байна.

Баярлалаа.

Баяртай, Корра.

Ээж, аав...

Санана даа.

Бид чамд маш их хайртай.

Нага, бид ирчихлээ.

Унаанд талархлаа!

Хөөх, энэ газрыг хараач ээ.

Ийм их Сатоү-хөдөлгүүр харж байгаагүй юм байна.

Агаарын хийд арал. Тэнзиний амьдардаг газар.

Жаахан сэлэхэд бэлэн үү?

За, за!

Эхлээд хоол, дараа нь Агаарын хийд.

Болгоомжтой, Нага! Замаа хар!

Яаж байна аа, хөөе!

Уучлаарай, биднийг өршөөгөөрэй.

Явж байна шүү, болгоомжтой.

Уучлаарай, бид шинээр ирсэн.

Нага, хүлээ.

Тус бүрээс нь нэг, нэгийг авъя.

More Mongolian subtitles for The Legend of Korra

Kommentare

No comments yet. Be the first to leave one.

Keep it about this subtitle — sync, quality, typos.500 characters left